• 05 сарын 11, Ням гараг
ШИНЭЖИНСТ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙВ
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 удирдамжаар батлагдсан, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг /2025.01.27/ Шинэжинст сумд ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтнүүд багтаж

- ИТХ-ын тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт

- Төрийн захиргааны удирдлага

- Хууль, эрх зүй

- Төсөв санхүү, түүний зарцуулалт

- Архив, албан хэрэг хөтлөлт

- Нийгмийн бодлого

- Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2024 онд хийгдсэн ажлуудад хяналт шинжилгээ, үнэлгээг хийн, зөвлөн туслах үйлчилгээг сумдын Төрийн байгууллагуудад газар дээр нь өгч ажиллав.

Ажлын хэсэг өнөөдөр Баян-Өндөр сумын төрийн байгууллагуудад хяналт шинжилгээ үнэлгээг үргэлжлүүлэн хийж байна.

2025-01-28 11:00:00