• 05 сарын 11, Ням гараг
СУМДЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БӨМБӨГӨР СУМД АЖИЛЛАВ
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 удирдамжаар батлагдсан, аймгийн Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг /2025.01.27/ Бөмбөгөр сумд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтнүүд багтаж

- ИТХ-ын тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт

- Төрийн захиргааны удирдлага

- Хууль, эрх зүй

- Архив, албан хэрэг хөтлөлт

- Нийгмийн бодлого

- Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн чиглэлээр 2024 онд хийгдсэн ажлуудад хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь өгч ажиллав.

Тус ажлын хэсэг үргэлжлүүлэн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор сумдад ажиллах юм.

2025-01-28 10:00:00