• 05 сарын 12, Даваа гараг
СУМ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШААРДЛАГАТАЙ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОЛГОВ
33 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2024 оны Улсын төсөвт Эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах 900.0 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл арга хэмжээг тусгуулж, 2024 оны 12 дугаар сард Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулсан бол энэ онд анхан шатны нэгжүүдэд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал нар хүлээлгэн өглөө.

Бөмбөгөр, Богд, Галуут, Эрдэнэцогт, Баянлиг сумдад эрчимт эмчилгээний хяналтын монитор, Баянбулаг сумын эрүүл мэндийн төвд лабораторийн гематлогийн анализатор, Жаргалант суманд Эм тариа, урвалж бодис хадгалах хөргөгч, Оточномгон өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн анализатор, сум өрхийн 20 эрүүл мэндийн төвд ажилбар, процедурын өрөө болон нэгж талбайг ариутгадаг халдваргүйжүүлэгч гэрлийг гардууллаа.

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд нь тус аппарат тоног төхөөрөмжөөр хангагдснаар иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад түлхэц болох юм.

2025-01-27 11:30:00