• 05 сарын 12, Даваа гараг
“ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
27 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн “Энх бүрд” ӨЭМТ болон 16 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа билээ.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын A/375 захирамжаар байгуулагдсан төслийн удирдлагын багийн уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.

Уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүн Р.Галбадрах оролцож, уг төслийн хүрээнд 2024 онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ болон 2025 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, санал солилцлоо.

Уулзалтын үеэр удирдлагын багийн гишүүд цаашид бага, дунд ангийн багш нарын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, 9,18,36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болгов.

2025-01-22 11:00:00