• 05 сарын 11, Ням гараг
Шинэжинст: СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ ШИНЭЧИЛНЭ
39 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Шинэжинст сумын 150 хүүхдийн сургуулийн дотуур байрны нөхцөл байдалтай танилцлаа.

1978 онд ашиглалтад орсон дотуур байр нь энэ хичээлийн жилд 50 орчим хүүхэд хүлээж авсан. Нэмж авах хүчин чадалгүй, нуралт, цууралт , мөөгөнцөр, хазайлт үүсэж улмаар ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарчээ.

Иймд аймгийн зүгээс сумтай хамтран ашиглахгүй байгаа 2 давхар 80 ортой дотуур байранд их засварыг энэ жилдээ багтаан оруулж, тэр хугацаанд актлагдсан дээрх байрыг шинээр барих зардлыг ирэх онд улсын төсөвт суулгуулахад анхаарч ажиллахаар болов.

2025-02-07 18:00:00