• 03 сарын 12, Лхагва гараг
ШИНЭЖИНСТ СУМЫН ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
20 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулсан малчид төлчдийн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бүрэлдэхүүнийг хамт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Чинзориг нар оролцож, төр засаг, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хэтийн хөгжлийн талаар бодит мэдээллээр хангалаа.

Шинэжинст сум луу жилд 14 сумын аварга малчин өрх, аварга саальчин хоёр, аварга тариаланч нэгийг тодруулж, төл малаа хорогдолгүй бойжуулсан малчдаа алдаршуулсны зэрэгцээ сум орон нутгийнхаа нэрийг улсад гаргасан шатар сонирхогчдын улсын аварга И.Нангилмаа нарын эрхмүүдээ сумын хүндэт дэвтэрт нэрийг мөнхлөн хүндэтгэл илэрхийлэв.

616 малчин өрх, 186.5 мянган толгой малтай тус сумаас луу жилд Улсын алдарт тэмээчин цолтон төрөн гарч буй сайхан мэдээтэй.

2025-02-07 18:00:00