• 03 сарын 12, Лхагва гараг
УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГАВЬЯАТ ЭМЧ, ЭРДЭМТЭН ДОКТОР, ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
14 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хонгор нутгаараа овоглон явдаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Монгол улсын Гавъяат эмч Д.Алгаа, Ш.Цэрэнсамбуу, Д.Чулуунцэцэг тэргүүтэй эрдэмтэн доктор, судлаач, лавлагаа, шатлалын эмнэлгүүдийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр 13 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг байгуулагдаж эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцох, эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудлыг засаж сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад улсад эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг аймгийнхаа эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

2025-02-06 16:00:00