• 05 сарын 10, Бямба гараг
ГУРВАНБУЛАГ СУМ МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
34 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр даргаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох мэдээ мэдээллийг өгч малчдийн асуусан асуултанд хариулт өгөв.

Зөвлөгөөнийг нээж сумын ИТХ-ын дарга Б.Баяндалай үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв. Сум орон нутгаас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа ажил, өвөлжилтийн талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг дарга Б.Мөнхдалай хийж бусад холбогдох мэргэжилтэнгүүд өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийлээ.

Асгат Гурванбулаг сумын зон олондоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг видео мэндчилгээ дэвшүүллээ.

Зөвлөгөөний үеэр сумын аварга малчдаа тодруулж шагналыг гардууллаа.

Сумын аварга малчнаар:

2-р багийн малчин Д.Эрдэнээ, М.Ариунсан

3-р багийн малчин Э.Гантөмөр, С.Саруул, С.Мөнхбат, Б.Янжмаа

4-р багийн малчин Г.Бямбажав, Х.Ариунжаргал, С.Хишигжаргал, М.Дуламсүрэн нар тодорлоо.

Мөн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөр бүтээлээ зориулсан малчдаа улс, орон нутгийн шагналаар шагнав.

2025-02-10 14:00:00