• 05 сарын 11, Ням гараг
ЗАГ СУМ МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙВ
30 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр даргаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох мэдээ мэдээллийг өгч малчдийн асуусан асуултанд хариулт өгч ажиллаа.

Зөвлөгөөнийг нээж сумын ИТХ-ын дарга Ж.Отгонбаатар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Нарангарав хийж хэрэгжүүлсэн ажлаа нутгийн зон олондоо тайлганлаа. Сум орон нутгаас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа ажлын тайланг Сумын Засаг дарга Т.Нямжаргал хийж бусад холбогдох мэргэжилтэнгүүд өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгөв.

Түүхт Хүрэн бэлчирээ манан суурьшсан Заг сумынхаа зон олонд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг видео мэндчилгээ дэвшүүллээ.

Зөвлөгөөний үеэр Цагаан сарын үзэсгэлэн худалдаа явуулж, зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагаар 10-н зүйл бүхий уриалгын төсөл гаргаж нийт малчдаараа баталсан юм.

Сумын удирдлага, мэргэжилтэнгүүд өөрсдөө хийсэн сумынхаа үзэсгэлэнт газар, ардын авъяастан, алдартангуудын зургаар хийсэн пото альбом бүхий календарийг малчиддаа бэлэглэлээ

Олон жил хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилсан малчдаа аймаг орон нутгийн шагналаар шагналаа. Мөн зөвлөгөөний хүрээнд малчдынхаа дунд 4-н төрөлт тэмцээн зохион байгуулж шилгүүддээ шагнал гардуулав.

2025-02-09 20:00:00