• 05 сарын 11, Ням гараг
ХҮРЭЭМАРАЛ СУМЫН МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛОВ
32 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран малчид төлчдийн зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, өдгөө мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар сургалт мэдээллийг хийлээ.

Хүрээмарал сумын удирдлагууд сумын хөгжлийн төлөвлөгөө, хэтийн зорилтоо малчин олондоо нээлттэй танилцуулж хэлэлцүүлсэн юм.

Малчид болон иргэдээс гарсан асуултад хариултыг газар дээр нь өгч, анхаарах асуудлыг шийдвэрлэх, холбогдох түвшинд уламжлахаараа сумдын малчдын зөвлөгөөнд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож буйгаараа онцлог.

2025-02-09 12:10:00