• 05 сарын 11, Ням гараг
Жаргалант сум: НИЙТ МАЛЧИН ӨРХИЙН 56% НЬ МАЛЫН БЭЛЧЭЭРГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД ӨВӨЛЖИЖ БАЙНА
27 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн засаг даргын орлогч Б.Наранбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Энхбаяр нар Жаргалант сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Жаргалант сум 852 өрхийн 2866 хүн амтайгаас 81,6 хувийг малчин өрх эзэлдэг. Нийт малчин өрхийн 272 өрх айл цасан бүрхүүлтэй газар нутаглаж, 67 айл өрх зам даваа хаагдаж болзошгүй эрсдэлтэй байршилд нутаглаж, 85 өрх айл бусад аймаг сумдуудад отор нүүдэл хийсэн байна.

2024 оны жилийн эцсийн мал тооллогоор Жаргалант сум 12,797 адуу, 3 тэмээ, 23,140 үхэр, 39,238 хонь, 33,124 ямаа нийт 108,302 мал тоолуулжээ.

Сум орон нутгийн зүгээс малчин айл өрхөөрөө бүрэн тойрч өвөлжилтийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, малчдынхаа санал хүсэлтийг сонсож, шаардлагатай ажил арга хэмжээг төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэн отор нүүдлийн гэрээ хэлцлийг хийж ажиллаж байна.

2025-02-08 13:35:00