• 03 сарын 12, Лхагва гараг
БАЯНБУЛАГ СУМЫН МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Баянбулаг сум энэ өдөр малчид төлчдийн зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Зөвлөгөөнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг оролцож аймаг орон нутгийн ажил арга хэмжээ, мал малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар шинэ мэдлэг мэдээлэл олголоо.

Баянбулаг сумын Засаг дарга Д.Батболд сум орон нутгийн бодлого төлөвлөлт, хэтийн зорилтоо малчин олондоо нээлттэй танилцуулж тэдний санал хүсэлтийг сонссон байна.

Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн цахим мэндчилгээг малчдад хүргэлээ.

Баянбулагчууд зөвлөгөөний хүрээнд өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдааг гаргасан байна.

Луу жилийн сумын аварга малчид, ажил хөдөлмөрөөрөө шалгарсан малчин түмэн уг зөвлөгөөний үеэр шагналаа гардан авлаа.

2025-02-07 11:00:00