• 03 сарын 12, Лхагва гараг
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ГАЛУУТ СУМ МАЛЧИД, ТӨЛЧИД, ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын тэргүүний Галуут сум өвлийн илүү адаг сарын шинийн 10-ны өдөр Малчид, төлчид, хоршоологчдын зөвлөгөөнөө хийлээ.

Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр даргаар ахлуулсан ажлын хэсэг болох Хүнс хөдөө аж ахуйн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Эрхэмбаяр, Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга П.Болормаа, Мал эмнэлгийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Өлзийжаргал, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга С.Оюунжаргал нар аймаг орон нутаг, улсын хэмжээнд хэрэгжиж буй хууль тогтоомж, ажил арга хэмжээг малчид, хоршоологчдод хүргэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Алагхан галавтай нутгийн зон олондоо видео мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын тэргүүний Галуут сум 934 малчин өрхтэй бөгөөд 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 70, адуу 19,948, үхэр 33,266, хонь 107,423, ямаа 90,486 толгой нийт 251,193 толгой мал тоолуулж адуун сүргийн тоогоороо аймагтаа 15 дахь жилдээ тэргүүлсэн байна.

Сумын хэмжээнд 70-н хоршоо байгаагаас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөний хүрээнд 50-аад хоршоо зээлд хамрагдсан байна.

2025-02-07 18:00:00