• 05 сарын 10, Бямба гараг
БУУЦАГААН СУМЫН МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
37 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зөвлөгөөнийг нээж сумын ИТХ-ын дарга Ш.Түвшин, Засаг дарга Х.Дагвадорж нар мэндчилгээ дэвшүүллэв. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Т.Хишигбаатар нар сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажил цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж бусад холбогдох мэргэжилтэнгүүд өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийлээ.

Буян баян өлгий Бууцагаан сумын зон олондоо УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг видео мэндчилгээ дэвшүүллээ.

Зөвлөгөөний хүрээнд сумын начин цолтонгуудын тойргийн барилдаан, хурдан атны уралдаан, хурдан торомны уралдаан зохион байгуулж сайхан буур, сайхан ат, сайхан ингэ шалгарууллаа.

2025-02-15 19:00:00