• 05 сарын 10, Бямба гараг
МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДАВ
27 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Малын эрүүл мэндийн ажилтан С.Дивангар нарын бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын албан хаагч нар болон МЭҮН-ийн эмч нартай уулзав.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, малын эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих үүднээс Бөмбөгөр сумын МЭҮН-ийн эмч Л.Лодойсодов, Бууцагаан сумын МЭҮН-ийн эмч С.Тунгалаг, Галуут сумын МЭҮН-ийн эмч Г.Батбаяр, П.Эрдэнэчулуун нарт явуулын өндөр даралтат усан шахуурга буюу мотор, усны хуванцар сав, усан банн, автомакс, малын эмчийн хувцас болон лабораторийн анхан шатны хэрэглэгдэхүүн болох 12 нэр төрлийн 30 сая төгрөгний үнэ бүхий багаж төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

2025-02-15 12:00:00