• 05 сарын 10, Бямба гараг
ГАР ДЭЭР СУНИАЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ БОЛНО
29 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэдийн дунд шинэ тутам хөгжиж буй гар дээр суниалтын спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар дээр суниалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооноос Баянхонгор аймагтай хамтран зохион байгуулах тус тэмцээний бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, тус холбооны тэргүүн Б.Отгонбаяр, МҮОНТ-ийн спортын сувгийнхан болон холбогдох хүмүүстэй уулзалт хийв.

Гар дээр суниалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 11 насны ангиллаар болох ба мэргэжлийн тамирчид шүүн явуулж, ангилал тус бүрд 3 байрыг эзлүүлэх юм байна.

Тэмцээн маргааш өглөө 09:00 цагт Тэмүжин театрт эхэлнэ.

Хүүхэд залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээний удирдамжийг хавсаргав.

2025-02-14 19:00:00