• 05 сарын 10, Бямба гараг
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо
24 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл", "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"- ны гишүүдэд шинээр томилогдон ажиллах #ХҮҮХЭД_ГЭР_БҮЛИЙН_НИЙГМИЙН_АЖИЛТАН- тай хамтран ажиллах арга зүй олгов.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа Баянхонгор аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл" "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны гишүүдэд хууль эрх зүй болон хүүхэд хамгааллын бодлого чиглэлийн талаар сургалт мэдээлэл хийж, шинээр томилогдсон Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллах арга зүйн ойлголт өгч, санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Б.Наранбаяр тэргүүтэй 23 гишүүн оролцож санал бодлоо солилцов.

2025-02-13 16:10:00