• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгорт үйлдвэрлэв: "ЦАГААН САР - 2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
35 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, ХХААГ, "Хонгорын эрхэт зангилаа" ЖДҮ эрхлэгчдийн холбооноос хамтран 2025 оны 02 сарын 13-16-ны хороонд Баянхонгорт үйлдэрлэв "Цагаан сар - 2025" үзэсгэлэн худалдааг холбогдох газруудтай хамтран шинэ спорт цогцолборт зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр үг хэлэхдээ "Бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодолдоо орон нутгийн үйлдвэрлэгчид өөрлөлт хийж буйг онцлоод, ЖДҮ-г дэмжих бодлогын хүрээнд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, тогтмол эрэлтийг бий болгоход дэмжиж хамтран ажиллана" гэв.

Тус үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн 20 сумын 120 гаруй иргэн, ААН өөрсдийн хийсэн, үйлдвэрлэсэн бүтээлээ дэлгэн оролцож байгаа бол Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Монополын эсрэг газраас холбогдох хууль журмын хэрэгжилтийн хангалтыг нягтлан, анхаарал хандуулан ажиллаж байна.

2025-02-13 15:30:00