• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгор: АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧ, АВАРГА СААЛЬЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
44 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Наранбаяр болон холбогдох удирдлагын бүрэлдэхүүн өнөөдөр /2025.02.17/ хуралдаж Луу жилийн аймгийн аварга малчин, аварга тариаланч, аварга саальчин, хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулах тухай асуудлыг авч хэлэлцлээ.

1. Хөдөлмөр бүтээлээрээ салбартаа манлайлж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор олгодог аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвшсэн хүмүүсийн тодорхойлолтыг хэлэлцэн нэр бүхий хүмүүсийг хөдөлмөрийн аваргаар шалгарууллаа.

2. Жил бүрийн сар шинийн босгон дээр тодруулдаг уламжлалынхаа дагуу малчид тариаланчдын үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо, чанар, залуу малчдыг малжуулсан зэрэг 20 гаруй үзүүлэлтийг харгалзан мал аж ахуйн салбарын шилдгүүдийг тодруулав.

Аймгийн аваргуудын шагналыг сар шинийн өмнө гардуулах болно.

2025-02-17 20:00:00