• 05 сарын 10, Бямба гараг
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
900 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны 2025 оны I улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулагдаж байна.

 

Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

 

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
  • Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
  • Иргэний үнэмлэх;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
  • Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.

Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.

https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-

 

ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2025-02-17 21:00:00