• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгор: ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАРЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
37 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн, ЗГ-ын, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-г жилийн хугацаатайгаар эхлүүллээ.

Төслийн хүрээнд ГССҮТ-ийн эмч нарын 11 баг ирж ажиллах бөгөөд эхний ээлжинд ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан О.Бат-Эрдэнэ, А.Чинцэцэг, Д.Жүгдэрнамжил, резидент эмч Я.Ганхуяг, Цэрэнтогтох зэрэг эмч нарын баг 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс манай аймагт ажиллаж байна.

ГССҮТ-ийн Ц.Батбаяр ахлагчтай 1-р баг 14 хоногийн хугацаанд Нэгдсэн эмнэлэгт нийт 132 хүнд үзлэг, оношилгоо хийж, мөчдийн мэс засал 18, тархины мэс засал 2, хүзүүний мэс засал 2 эмчлүүлэгчид хийж, нийт 22 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлж байна. Одоогийн байдлаар гэмтлийн тасагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Мөн тус багийн эмч нар сумдад (Жинст, Шаргалжуут) очиж тусламж үйлчилгээг үзүүлсэн ба Жинст суманд 60 хүнд үзлэг, 54 хүнд рентген шинжилгээ, Шаргалжуут тосгонд 59 хүнд үзлэг, 47 хүнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулж байна. Эдгээрээс үйлчлүүлэгчдээс 58 хүн төлөвлөгөөт хагалгаанд орохоор болсон байна.

2025-02-24 09:13:54