• 05 сарын 10, Бямба гараг
"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД БИДНИЙ ОРОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Цагдаагийн газартай хамтран төрийн байгууллагын жолооч нар болон удирдлагад "Замын хөдөлгөөнд бидний оролцоо" сэдэвт сургалт, уулзалтыг өнөөдөр /2025.02.18/ зохион байгууллаа.

Сургалт, уулзалтыг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.

Тус арга хэмжээнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал оролцож "Цаашид нийтийн албанд ажиллах хугацаандаа ёс зүйн аливаа зөрчил гаргалгүй, хариуцлагатай ажиллах зүй ёсны шаардлагатай"-г нийт байгууллагын жолооч нарт анхааруулан уриалсан бол ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав болон холбогдох газрын албан хаагчид чиглэл тус бүрээр сургалт, мэдээлэл хийв.

Сургалт, уулзалтын арга хэмжээнд 33 байгууллагын 23 удирдах ажилтан, 50 жолооч буюу нийт 73 албан хаагч оролцлоо.

2025-02-18 19:40:00