• 05 сарын 10, Бямба гараг
БАЯНБУЛАГ СУМААС ТӨРСӨН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй малчдаас аймгийн аварга малчны болзлыг Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас хоёр гэр бүл хангаж сар шинийн өмнө шагналаа гардан авлаа.

Тодруулбал, Баянбулаг сумын малчин өрх Р.Бат-Эрдэнэ, О.Наранчимэг нарын гэр бүл болон малчин өрх Р.Жамьянсүрэн, Н.Энхээ нарын гэр бүл мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгаараа үнэлүүлж аймгийн аварга малчин болов.

Шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ХХААГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, Баянбулаг сумын Засаг дарга Д.Батболд болон сум орон нутгийн удирдлагууд өнөөдөр /2025.02.19/ хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэн аймгийн ХДТ-ын дуучин, МУСТА Р.Болортуяа ая дууны мялаалга өргөлөө.

Баяр хүргэе. Сайхан шинэлээрэй

2025-02-19 23:50:00