• 05 сарын 10, Бямба гараг
БАЯНЦАГААН СУМЫН ЖАРГАЛАНТ ДӨРӨВДҮГЭЭР БАГИЙН МАЛЧИН Н.ЭНХТӨР, Ц.СҮРЭНХОРЛОО НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
21 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянцагаан хайрханы өвөр Өлзий хошуунд Н.Энхтөрийн гэр бүл шинэхэн төлийн дуутай өнтэй сайхан өвөлжиж байна.

Баянцагаан нутагтаа 21 жил мал маллаж малаа таван төрөлтөөр өсгөн байгаа аймгийн аварга малчны болзол хангасан Н.Энхтөр, Ц.Сүрэнхорлоо нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Үйлдвэржилт хөгжлийн корпорацийн захирал Б.Дэлгэрдалай, Баянцагаан сумын ИТХ-ын дарга Ганбат, Засаг дарга Н.Гансүх нар гардуулан өглөө.

Баяр хүргэе. Сайхан шинэлээрэй

2025-02-20 08:44:00