• 05 сарын 10, Бямба гараг
БАЯН-ӨНДӨР СУМЫН УЛААН ҮЗҮҮР НЭГДҮГЭЭР БАГИЙН МАЛЧИН О.БЯМБАХҮҮГИЙН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
21 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мал сүргийнхээ чанарыг сайжруулан нэгжээс авч ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, бэлчээр ашиглалтыг сайжруулан ажилсан О.Бямбахүү, М.Отгонцэцэг нар аймгийн аварга малчин болж шагналаа гардан авлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Үйлдвэржилт хөгжлийн корпорацийн захирал Б.Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Тогообаатар, Засаг дарга Б.Далай, ЗДТГ-ын дарга Э.Амгаланбаяр, багийн Засаг дарга Д.Ууганбаяр нар хотонд нь гардуулан өгөв.

Аймгийн аварга малчин болсон гэр бүлдээ баяр хүргэж ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-20 14:30:00