• 05 сарын 10, Бямба гараг
БАЯН-ӨНДӨР СУМЫН ЭЛГЭН ХОЁРДУГААР БАГИЙН МАЛЧИН Ц.ГАЛБАДРАХЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бай Баян-Өндөр нутгийнхаа Бичигт ханан хэмээх газар өвөлжиж байгаа Ц.Галбадрах, З.Мөнхзаяа нар аймгийн аварга малчин болж шагналаа гардан авлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Үйлдвэржилт хөгжлийн корпорацийн захирал Б.Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Тогообаатар, Засаг дарга Б.Далай, ЗДТГ-ын дарга Э.Амгаланбаяр, багийн Засаг дарга А.Бат-Эрдэнэ нар хотонд нь гардуулан өгөв.

Аймгийн аварга малчин болсон гэр бүлдээ баяр хүргэж ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-21 12:10:00