• 05 сарын 10, Бямба гараг
ГУРВАНБУЛАГ СУМААС 2024 ОНЫ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ ГУРАВ ТӨРЛӨӨ
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын эдийн засгийн тулах цэг болсон Мал аж ахуйн салбарт өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл 1-р багийн малчин өрх Б.Болдбаатар, Б.Амаржаргал нарын гэр бүл, Давааны Ам 2-р багийн малчин өрх Б.Шийрэвдорж, Л.Хоролгарав нарын гэр бүл болон Буга 3-р багийн малчин өрх Ө.Энх-Амгалан, Г.Ариунжаргал нарын гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарлаа.

Шагналыг АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ХХААГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, Гурванбулаг сумын ИТХ-ын дарга Б.Баяндалай, сумын Засаг дарга Б.Мөнхдалай болон сумын удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ хүндэтгэлтэйгээр гардуулав.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэн Баянхонгор аймгийн ХДТ-ын театрын дуучин МУСТА Р.Болортуяа ая дууны мялаалга өргөлөө.

Таван хошуу мал нь тал дүүрэн бэлчиж, малчин таны алдар мөнхөд өөдөө байх болтугай.

2025-02-21 12:10:00