• 05 сарын 10, Бямба гараг
БӨМБӨГӨР СУМААС ТӨРСӨН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй малчдаас аймгийн аварга малчны болзлыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас хоёр гэр бүл хангаж сар шинийн өмнө шагналаа гардан авлаа.

Бөмбөгөр сумын малчин Б.Эрдэнэбулган, Д.Одончимэг нарын гэр бүл болон Б.Эрдэнэбат, Б.Нансалмаа нарын гэр бүлийн аймгийн аварга малчны шагналыг

аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нарантунгалаг, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав болон сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэн гардууллаа.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-21 09:00:00