• 05 сарын 10, Бямба гараг
АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ХАЙДАВЫН ЁНДОНРАВДАН АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
20 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр аймгийн аварга малчин Х.Ёндонравдан хошой аварга малчин болж шагналаа Хүрэн толгойн өвөрт хотондоо гардан авлаа.

Түүний гэргий Ш.Амартүвшин улсын аварга малчин Ж.Шатарбал агсны тав дахь охин бөгөөд удам дамжсан малчин юм.

Хошой аварга малчин Х.Ёндонравдан, Ш.Амартүвшин нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Үйлдвэржилт хөгжлийн корпорацийн захирал Б.Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Тогообаатар, Засаг дарга Б.Далай, ЗДТГ-ын дарга Э.Амгаланбаяр, багийн Засаг дарга А.Бат-Эрдэнэ нар гардуулан өгөв.

Аймгийн хэмжээнд хоёр хошой аварга малчин төрсний нэг Х.Ёндонравдан хошой аваргынхаа гэр бүлд сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-21 08:30:00