• 05 сарын 10, Бямба гараг
БАЯНЛИГ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД САР ШИНИЙН ӨМНӨ ШАГНАЛАА ГАРДАН АВАВ
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хилэнт эх хэмээгч луу жилд Баянлиг сумаас "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр 1. Баян-Аараг 2 дугаар багийн малчин Д.Чөдөрбат, Т.Баярмаа 2. Баян-Аараг 2 дугаар багийн малчин Ц.Адъяасүрэн, Ж.Гантулга 3. Багабаян 3 дугаар багийн малчин Н.Мөнхтогоо, П.Давааням 4. Их баян 4 дүгээр багийн малчин Т.Цогтбаяр, Г.Ган-эрдэнэ "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар 1. Хатан суудал 5 дугаар багийн тариаланч Б.Ням-адъяа, Д.Наранчулуун "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН"-аар 1. Их халбагант 1 дүгээр багийн саальчин О.Мөнхтогоо нар тодорчээ.

Аймгийн аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч БТСГ-ын дарга Б.Отгонбямба, сумын ИТХ-ын дарга Б.Түвшинзаяа, Засаг дарга С.Энхзул нарын бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн гардууллаа.

2025-02-22 20:20:00