• 05 сарын 10, Бямба гараг
ХҮРЭЭМАРАЛ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
30 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй малчдаас аймгийн аварга малчны болзлыг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумаас таван гэр бүл хангаж, сар шинийн өмнө шагналаа гардан авлаа.

Хүрээмарал сумын малчин С.Бэгз түүнийг гэргий Н.Мөнхзул, малчин Б.Энхбаяр гэргий Л.Тунгалаг, малчин С.Уламбаяр гэргий Н.Цэцэнбилэг, малчин Ж.Төмөрбат гэргий Ж.Баярмаа, малчин Г.Чинбат гэргий Ж.Цэцэгдэлгэр нарын аймгийн аварга малчин өрхийн шагналыг АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга Л.Сансаргомбо, сумын ИТХ-ын дарга Б.Жамсрандорж нар гардууллаа.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-22 20:44:00