• 05 сарын 10, Бямба гараг
АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРЭГТЭЙ АЛБАН ХААГЧДАД "ЭРХ ТЭГШ" СЭДЭВТ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
25 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан Нийгмийн бодлогын хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Эрүүл мэндийн газартай хамтран "Эрх тэгш" сэдэвт сургалтыг аймгийн төрийн байгууллагуудын 23-35 насны эрэгтэй албан хаагчдад 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалт, нөлөөллийн арга хэмжээ нь Хүний эрхийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Жендерийн эрх тэгш байдлын тухай ойлголт хандлагыг бий болгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтын хүрээнд "Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ", "Манлайлал", "Жендерийн ойлголт", "Аз жаргалтай гэр бүлийг бүтээцгээе" зэрэг сэдвээр холбогдох албан хаагчид мэдээлэл хүргэв.

Энэхүү сургалт, нөлөөллийн арга хэмжээнд төрийн байгууллагын 70 гаруй албан хаагч оролцсон байна.

2025-02-25 19:00:00