• 05 сарын 09, Баасан гараг
ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
33 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийн хүрээнд эмч нарын 11 баг товлосон хугацаа төлөвлөгөөний дагуу ирж ажиллаж байна.

Ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан О.Бат-Эрдэнэ, А.Чинцэцэг, Д.Жүгдэрнамжил, резидент эмч Я.Ганхуяг, Д. Цэрэнтогтох эмч нарын баг 2025 оны 02 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 263 хүнд үзлэг, оношилгоо хийж, яс үений эмгэг, мөчдийн хугарал болон толгой, хүзүү нурууны гэмтэлтэй 35 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь амжилттай үзүүлж, одоогийн байдлаар гэмтлийн тасагт 25 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Мөн тус багийн эмч нар Жинст, Шаргалжуут суманд 120 иргэнд үзлэг, 107 иргэнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулсан. Эдгээрээс үйлчлүүлэгчдээс 58 хүн төлөвлөгөөт хагалгаанд орохоор боллоо.

2025-02-26 11:00:00