• 05 сарын 09, Баасан гараг
БОГД СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА СААЛЬЧИН БОЛСОН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
29 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр аймгийн аварга малчны болзлыг Баянхонгор аймгийн Богд сумаас дөрвөн гэр бүл хангаж, аймгийн аварга саальчин нэг тодорч улмаар сар шинийн босгон дээр шагналаа гардан авлаа.

Богд сумын малчин Б.Цэцэгээ, малчин Т.Эрдэнээ түүний гэргий Ц.Саруул, малчин Б.Хүрэлтогоо гэргий Р.Дуламханд, малчин М.Гансүх гэргий Л.Урангоо нар аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан бол Ц.Ичинхорлоо аймгийн аварга саальчин боллоо.

Аваргуудын шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчны газрын дарга Э.Ганзориг, сумын удирдлагуудын хамт гэр хотонд нь очиж, хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Аймгийн аварга малчин, аварга саальчин болсон та бүхэнд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-27 00:00:00