• 03 сарын 16, Ням гараг
ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
- Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
- Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
- Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.
- МСҮТ-ын оюутан, суралцагчид аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт 213 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон 77994000 утсаар тодруулна уу!


 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

2025-03-06 18:00:00