• 03 сарын 16, Ням гараг
Баянхонгор: УДИРДАХ АЖИЛТНЫ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
21 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн - 2025 болов.

Зөвлөгөөнд сумдын төсөвт байгууллагын дарга, эрхлэгч, захирал болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын газар, хэлтэс агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын дарга захирал нарын 270 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцов.

Зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ төрийн бүх шатны ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэхэд төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид нэгэн цогц болж, ёс зүйтэй ажиллах зүй ёсны шаардлагатай байгааг анхааруулав.

Засаг дарга Д.Мөнхсайхан орон нутгийн хөгжил дэвшилд удирдах ажилтнуудыг үүрэг оролцоо чухлыг онцлоод, эрхэлсэн ажил албандаа эзэн байхыг эрхэмлэж ажиллахыг удирдах бүрэлдэхүүнээс хүссэнээр ирэх 4 жилд хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийн тухайд тодорхой мэдээлэл өглөө.

Засаг даргын орлогч Б.Наранбаяр нэрлэсэн жил болох “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн зорилт, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал удирдах албан тушаалтын ёс зүй, хэм хэмжээ, анхаарах асуудал сэдвээр мэдээлэл хийснээр холбогдох сургалт мэдээлэл, хэлэлцүүлэг хөтөлбөрийн даргуу өрнөлөө.

2024 онд Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Эрдэнэбат танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын баталснаар 8 зүйл бүхий уриалгыг цаашдын зорилт болгон батлуулав.

Зөвлөгөөний хүрээнд хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 2024 онд тэргүүлсэн сум, байгууллагад аймгийн удирдлагууд шагнал гардуулж, Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, 20 сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.

Ийнхүү аймгийн удирдах нийт бүрэлдэхүүн 2024 онд хийсэн ажлуудад аа үнэлэлт дүгнэлт өгч, 2025 онд хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудаа цэгцлэн зөвлөлдлөө.

2025-03-10 19:00:00