• 05 сарын 09, Баасан гараг
РУБИК ШООНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Монголын хурдны шоочдын холбоо" НҮТББ, АЗДТГ хамтран "Рубик шооны аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хүүхдийн Тэмүжин театрт зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь оюуны спортыг дэмжих, хүүхэд залуусыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй болгох, цахим хэрэглээний зохисгүй байдлыг бууруулах зорилготой юм.

Аварга шалгаруулах тэмцээн нь:

- 2x2x2 шоо

- 3x3x3 шоо

- Гурванжин (Pyraminx) шоо гэсэн үндсэн 3 төрлөөр насны ангиллаар зохион байгуулагдана.

Бүртгэл 2024 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8666-8007 дугаарын утсаар авах боломжтой.

2025-03-28 18:00:00