• 05 сарын 09, Баасан гараг
“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
55 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Бамтан хамгаалах Яамны Орон нутгийн хамгаалалт, Дайчилгааны газраас “Цэрэг татлага-2025 зөвлөгөөн”-ийг энэ сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга нар буюу Засаг даргын Тамгын газрын дарга нар, Нэгдсэн эмнэлгийн дарга нар болон Цэргийн штабын бүрэлдэхүүн оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Орон нутгийн хамгаалалт, Дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд:

1.Цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдалд анхаарч эрүүлжүүлэх ажлыг санаачлахыг Нэгдсэн эмнэлгийн дарга нарт,

2.Цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах ажлыг цэргийн товчооны дарга /ЗДТГ-ын дарга/ нарт,

3.Цэрэг татлагад 18-25 насны залуучуудын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Цэргийн штабын дарга нарт тус тус үүрэг болголоо.

Мөн цаашид цэрэг татлагын чиглэлээр зохион байгуулагдаж байгаа ажлын уялдааг сайжруулан, хамтран ажиллахад анхаарах, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцдог болохыг чиглэл болгов.

2025-03-28 11:00:00