• 05 сарын 09, Баасан гараг
НЭГ ХАМТ ОЛОН – НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгууллага, хамт олноороо хүрээлэн буй орчноо сайжруулах, нийтэд ач тустай нөлөөллийн ажил зохион байгуулж, бусдад сайн үйлсийг дэлгэрүүлэх нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх, сайн дурын үзэл санааг залуучуудад төлөвшүүлэхэд зорилгоор аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Нэг хамт олон-нэг сайн дурын ажил" аяныг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ: Баянхонгор аймгийн 20 сумын ЕБС, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сонирхлын бүлэг, хүүхдийн оролцооны клубүүд хамрагдана.

Сайн дурын ажлын үйл явцыг фото зургаар баримтжуулан Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төв https://www.facebook.com/BHRZHT пэйж хуудсанд байршуулж олон нийтэд түгээх

Шалгуур үзүүлэлт: Арга хэмжээнд хэдэн хүн оролцсон, хэдэн цагийг сайн дурын ажилд зарцуулсан, сайн дурын ажлын үр дүн, ач холбогдол, like, share зэргийг харгалзан үзнэ.

Тавигдах шаардлага:

1.Ард иргэдээс хандив тусламж авахгүй байх

2.Цаашид жишиг болохуйц байх

3.Нийтэд ач тустай байх

4.Үйл ажиллагааны зургийг чанартай дарж ирүүлэх

5.Нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж шийдэх

Шагнал урамшуулал:

-Тэргүүн байр,Талархал 1.000.000₮

- Дэд байр, Талархал 800.000₮

- Гутгаар байр, Талархал 500.000₮

-Тусгай байр,Талархал 300.000₮

Холбоо барих утас: 88829044, 88822046

2025-03-31 11:30:00