• 05 сарын 09, Баасан гараг
ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНААР ЦАГ ҮЕИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ 9 АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан /2025.04.02/ эхэллээ.

VI хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлснээр Баянхонгор сумын III цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд Төрийн дуулал хүндэтгэн эгшиглүүлэв.

Ээлжит VI хурлаар

1. ИТХ-ын хуралдааныг дэгийг шинэчлэн батлах

2. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт

3. ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийг батлах

4. Өлзийт сумын ерөнхий төлөвлөлтийг өөрчлөх

5. “Иргэн та хүч” ТББ-ын саналын хүрээнд холбогдох асуудлаар нээлттэй сонсгол хийх

6. Хөнгөн атлеткийн талбайн зориулалтаар газар олгох

7. Ажлын хэсэг байгуулах

8. АН-ын бүлгээс оруулж ирсэн тогтоолын төслийг хэлэлцэх

9. Цөлжилтийн эсрэг үйл ажиллагааны судалгаа тайланг тус тус хэлэлцэн батална.

2025-04-02 14:00:00