• 05 сарын 09, Баасан гараг
АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 108 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Аймгийн төрийн байгууллагуудын төрийн захиргааны удирдах албан тушаалын-6, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын-29, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 73 буюу нийт 108 албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалтын бүртгэл өнөөдөр /2025.04.04/ эхэллээ.

Шалгалтын бүртгэл Төрийн албаны зөвлөлийн https://hh.csc.gov.mn/ цахим системээр 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдана.

Тусгай шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрийн хооронд Баянхонгор аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөл зохион байгуулна.

Шалгалтад бүргүүлэх бол Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем рүү нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

2025-04-04 16:00:00