• 05 сарын 10, Бямба гараг
ЭРҮҮЛ ХҮҮХЭД-5 ДАДАЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
35 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд “Эрүүл хүүхэд-5” дадал эзэмшүүлэх төсөлт арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг ЗДТГ-ын бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.

"Эрүүл хүүхэд-5" дадал эзэмшүүлэх төсөлт арга хэмжээг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд хэрэгжих юм. Хүүхэд бүрийг бага наснаас нь эхлэн насан туршид нь эрүүл амьдралын зөв хэв маягийг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр үг хэлж нээн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг төсөлт арга хэмжээний танилцуулгыг хийж, Солонгосын Хюндай эмнэлгийн дарга Ким Бүсоб болон эмнэлгийн баг хамт олон, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албаны дарга Д.Бямбасүрэн нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Мөн 16-р цэцэрлэгийн н.Бүрэнбаяр багштай бүжгийн хамтлаг, 4-р цэцэрлэгийн О.Цэвэлмаа багштай ахлах бүлгийн авъяаслаг хүүхдүүд “Адилхан би” дуу, 3-р цэцэрлэгийн н.Өлзийцэцэг багштай хамтлаг чулуун царгил хөгжмөөр мэндчилгээ дэвшүүллээ.

2025-04-04 19:10:00