• 05 сарын 09, Баасан гараг
"ЭРСДЭЛГҮЙ ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОЦГООЁ ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит "Эрсдэлгүй эрүүл ажлын байрыг бий болгоцгооё үзлэг”-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн говийн сумуудад ажиллаж байгаа бөгөөд үзлэгийн хүрээнд:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл болон сумын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хорооны гишүүд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудад чадавхжуулах сургалт зохион байгуулах

2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Улсын байцаагч, Хэмжил зүйн хяналтын Улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмжийг газар дээр нь өгөх

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөн туслах зэрэг ажлууд хийгдэж байна.

2025-04-10 17:00:00