• 05 сарын 09, Баасан гараг
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ БА ЁС ЗҮЙ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
74 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг Даргын 2025 оны А/01 дүгээр захирамжаар батлагдсан "Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.32 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд "Эмнэлгийн эрх зүй ба ёс зүй" сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо, Сургалт, эрдэм шинжилгээ, инновацын алба, Хүний нөөц хөгжлийн алба хамтран зохион байгууллаа.

"Эмнэлгийн мэргэжилтний эрх ба ёс зүй" сэдэвт лекцийг Анагаах ухааны доктор, хууль зүйн ухааны магистр, Эрх зүйн боловсрол ба эрүүл мэнд ТББ-ын захирал М.Цэрэнбат уншлаа.

Сургалт эмч, эмнэлгийн ажиллагсдад үр өгөөжтэй, сонирхолтой аргачлалаар зохион байгуулагдаж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагаас нийт 300 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

2025-04-11 13:00:00