• 05 сарын 09, Баасан гараг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
52 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд баригдсан хүлэмжийн аж ахуйд ажиллаж, АЗДТГ-ын бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхбаяр хүлэмжийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Тухайн бүсийн 3.6 га талбайг ашиглан хүлэмж, гүн өрмийн худаг хоёр, стандарт жорлон, хогийн сав, таван тоннын дөрвөн ширхэг усны нөөцийн сав байршуулж, 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээ оруулан, хамгаалах хашааг тавьж тухайн бүсэд ажиллах иргэдийг бүрэн боломжоор хангасан байна.

Уг хүлэмжид ямар ч хүнсний ногоо тариалж болохоос гадна нэг удаадаа 432 кг ногоо хурааж авах бололцоотойг албаныхан хэлж байна.

2025-04-11 14:30:00