• 05 сарын 09, Баасан гараг
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАХ АНХДУГААР “ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЛОО
59 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймагт боллоо

Уулзалтыг нээж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан үг хэлж, аймгийн хүнсний салбарын үйл ажиллагааг танилцуулаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчидтэй санал солилцлоо.

Баянхонгор аймагт 24 хүнсний үйлдвэр, аж ахуй нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аймгийн дотоодоосоо хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна.

Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн тариалалт, хүнсний ногоо, махны зоорь зэргийг кластераар хөгжүүлж, экспортод гаргахыг зорьж байгаа юм.

2025-04-11 16:03:00