• 05 сарын 09, Баасан гараг
Д.МӨНХСАЙХАН: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОРОН НУТАГ ТОДОРХОЙ АЖЛУУДЫГ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ, ҮР ДҮНД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
68 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр-аар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан /2025.04.11/ хүлээн авч уулзан, аймгийн хүнсний салбарын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үр дүнг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах тухайд санал солилцов.

Баянхонгор аймаг

1. Өвлийн 7 хүлэмж, зуны 100 хүлэмжийг байгуулан газар тариалан эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна. Энэ хугацаанд 20 сумыг шаардлагатай машин тэрэг, холбогдох тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан.

2. Экспортод бүтээгдэхүүн гаргах зорилгоор 2024 онд Ингэний сүүг хуурайшуулан гаргаж авсан бол энэ ондоо 11 ферм байгуулж тус бүрийг холбогдох тоног төхөөрөмжөөр ханган, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

3. Малын тэжээлийн үйлдвэрийг Өлзийт сумын нутаг дэвсгэрт байгуулж, ирэх 05 – 06 сард бүрэн хэмжээнд ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байна. Орон нутаг малын тэжээлээ өөрсдөө тариалж, хүчит тэжээл байдлаар боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангахыг зорино.

4. Ингэний сүүгээ ашиглан чихрийн үйлдвэр байгуулах төслийг боловсруулж байна. Орос технологийн дагуу жилд 10 сая кг чихэр гарган худалдаанд нийлүүлэх тооцооллыг гаргаад байна.

5. Мах, ногоо хадгалах стандарт хөргүүр, смарт ажиллагаа бүхий 1000 тоннын мах ногооны зоорь байгуулсан. Энэ зун хувьчлах болон түрээслүүлэх байдлаар ашиглах эрх зүйн үндсийг боловсруулж, ирэх 09 сараас зоорийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

6. Тариалан эрхлэгчдээ бодлогоор дэмжиж 6000 мкв талбайд өвлийн 7, зуны 100 хүлэмжийг байгууллаа. Нарийн ногоо, төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад хүлэмжийн аж ахуйн шинэчлэлт тодорхой үр дүнг гаргана гэсэн хүлээлтийг тавьж байна.

Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд эдгээр хийсэн ажлуудаа орон нутаг илүү эрчимжүүлэх шаардлагатай учраас энэ хөдөлгөөн цаашид үргэлжлэн хэрэгжиж, эхлүүлсэн, өрнүүлсэн ажил нэг бүрийнхээ ач холбогдлыг тодорхой тэлж. үр дүнг илүү гаргах шаардлагатайг аймгийн удирдлага уулзалтын үеэр онцлов.

 

2025-04-11 16:19:00