• 04 сарын 23, Лхагва гараг
“ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ЭРХ ЭДЛЭГЧ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
49 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн Үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт хамтран хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдийн эрхийн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хамгаалах, эрхээ бүрэн эдлэх нөхцөлийг сайжруулах арга замын талаар хэлэлцэх зорилгоор өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

Хүн бүр хүүхэд хамгаалагч – Хүүхэд бүр эрх эдлэгч” сэдвийн хүрээнд болсон тус уулзалтад Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд нийт 8 сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Уулзалтын үеэр оролцогчид хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцаж, аян, нөлөөллийн ажлуудын санаачилга, хэрэгжилтийн талаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны зураглалыг гаргав.

Тус уулзалт нь хүүхдийн эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд олон талын оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулах үндэс суурь тавьсан чухал арга хэмжээ боллоо.

2025-04-14 15:43:12