• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгор: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД БНСУ-ЫН “ХЬЮНДАЙ” ЭМНЭЛГЭЭС ТУРШЛАГА СУДАЛЖ, СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
98 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг улсын жишиг болгох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Эрүүл мэндийн яамтай Баянхонгор аймаг хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын 60 гаруй хүний бүрэлдэхүүнийг БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт 4 ээлжээр туршлага судлуулж, сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулах ажил эхэллээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, ЭМГ-ын дарга Т.Одонтунгалаг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ганзул нарын 15 хүний бүрэлдэхүүнтэй эхний баг эмнэлгийн удирдлага, амбулаторийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэлт хяналт, тав тухтай эмнэлгийн орчин бүрдүүлэх чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдаж байна.

2025-04-17 11:20:00