• 05 сарын 09, Баасан гараг
ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ЗАРЛАН ДУУДАХ МЭДЭГДЭЛ ГАРДУУЛАВ
50 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудад "Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах мэдэгдэл"-ийг гардуулах үйл ажиллагааг /2025.04.11/ зохион байгууллаа.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Д.Энхжаргал, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр нар оролцлоо. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний дугаар ангид алба хааж буй цэрэг дайчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу цэргийн жинхэнэ алба хаалгахаар зарлан дуудах мэдэгдлийг 60 гаруй залууст ийн хүргүүлж байгаа аж.

2025-04-11 17:03:00